“ХЯТАД-МОНГОЛЫН ЭКСПО” ХЯТАД-МОНГОЛЫН ТЕХНОЛОГИ, ДАМЖУУЛАЛТ БОЛОН ИННОВАЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 2 ДУГААР ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


567

Нийтэлсэн

19.09.10

Share

 

3 дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо” үйл ажиллагааны нэг хэсэг Хятад-Монголын технологи дамжуулалт болон инновацийн хамтын ажиллагааны 2 дугаар хурлыг БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам, МУ-ын БСШУСЯам, Өвөрмонголын Ардын Засгийн газар, Шинжлэх ухаан технологийн сан хамтран 2019 оны 09 сарын 06-07-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Улаанцав хотод амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан.

 

Хятад-Монголын технологи дамжуулалт болон инновацийн хамтын ажиллагааны 2 дугаар их хуралд Монгол талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд  Г.Ганбаяр, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал М.Тунгалаг, Шинжлэх ухааны академийн тэргүүлэх академич Т.Ган-Эрдэнэ зэрэг албаны төлөөлөл, салбарын 40 гаруй эрдэмтэн судлаачид, БНХАУ-ын талаас шинжлэх ухаан, технологийн салбарын 33, их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, инститүтээс 69, өндөр технологийн парк, аж ахуйн нэгжүүд болон бусад газрын 31 зочид, төлөөлөгчид оролцов.

 

 

 

 

 

Форумын үйл ажиллагааг нээж БНХАУ-ын Ардын засгийн дэд дарга Оуян Сяохуй, Монгол улсын БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-ын Шинжлэх ухааны, технологийн яамны төлөөлөл Лү мин нар үг хэллээ.

 

Форумын үеэр хоёр талын албаны төлөөллүүд илтгэл тавьсан юм.

  • БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн академич Хон Дэюан,
  • Хятадын Шинжлэх ухааны академийн академич Ян Чулян,
  • Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сангийн захирал М.Тунгалаг /Хоёр талын хамтын ажиллагааны туршлагын талаар танилцуулав/
  • Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүлэх академич Т.Ган-Эрдэнэ,
  • БНХАУ-ын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн судлаач Ван Сянлэй /Одоогийн ба ирээдүйн “Бүс ба зам”-ын Олон улсын байгаль орчин, стратегийн цэгүүд ба хамтын ажиллагааны төвлөрөл/, 
  • Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, /Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчин, бодлого ба технологийн хэрэгцээ шаардлагын тухай/,
  • Хятад-Монголын хамтарсан Молекул биологийн лаборатори төслийн удирдагч, профессор н.Журамт туршлага солилцлоо.

 

 

 

 

Одоогийн байдлаар Хятад-Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны 120 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд форумын 1 дэх өдөр монголын анагаах ухаан, биотехнологи, мэдээлэл, технологи, орчин үеийн хөдөө аж ахуй, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр талууд хамтын ажиллагааны 18 гэрээ,  хамтран ажиллах санамж бичгүүдийг байгуулав. Үүнд:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Форумын 2 дахь өдөр хоёр талын төслүүдийн монгол анагаах ухаан, ашигт малтмалын ашиглалт, орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуй салбараас 11 төслийг онцолж, Монгол талаас 5 төслийг танилцуулав. Үүнд:

  • DIPR судалгааны байгууллага, Ш.Тэгвандан МУ-ын Шинжлэх ухааны музейд VR/AR/MR технологийг нэвтрүүлэх боломж
  • Монос-Эм судлалын хүрээлэн, А.Баянмөнх Эмийн ургамлын гаралтай шинэ бүтээгдэхүүн гарган авах,
  • АШУҮИСургууль, З.Отгон АШУҮИСургууль, Инноваци бүтээгдэхүүн болон технологи дамжуулах санал,
  • ШУПЗахиргаа, Б.Бат-Өлзий ШУПаркийн захиргааны танилцуулга,
  • ХААИСургууль, Г.Гантулга- Монгол орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ухаалаг технологи нэвтрүүлэх нь төслийн танилцуулгыг хийлээ.

 

 

 

 

Төслийн танилцуулгуудын дараа талууд хэлэлцээрийн ширээний ард сууж боломжит хамтын ажиллагааны талаар нарийвчилсан хэлэлцээр хийн, өргөтгөсөн хэлэлцүүлгийг амжилттай үргэлжлүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.