“Монгол, Хятадын экспо"-д шинжлэх ухааны  салбарынхан амжилттай оролцлоо


549

Нийтэлсэн

19.09.11

Share


Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээ нь хоёр улсын хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд талууд хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар заасны дагуу, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриатайгаар зохион байгуулагдсан.   

 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспо-д чухал ач холбогдол өгч ажиллав.

 


Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Эскпо” арга хэмжээ 2019 оны 09 сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдсан бөгөөд Шинжлэх ухаан, технологийн салбарын үзэсгэлэн, яармаг Улаанцав хотод зохион байгуулагдлаа.   

 

Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан.

 

 

Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Шинжлэх ухаан технологийн сан, УБТЗ ХНН, МИАТ ХК, МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.

 

Шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлж энэ удаа 9 байгууллагын 8 судлаачид их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын мэдлэг, оюун шингэсэн 80 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж, үзэсгэлэнд оролцлоо. 

 

АШУҮИСургууль - Б.Цэрэнцоо

  1. Витамин С
  2. Розамин
  3. Антигриппин
  4. Антацид кальци-6
  5. Остео кальци-5
  6. Алтан гагнуурын  цай
  7. Ноолууран ороолт, интааш
  8. Ноолууран шааль
  9. Ноосон шааль
  10. Ноосон ороолт, жаккард
  11. SSTW-12 Өвдгөвч 
  12. Пальто

 

ШУТИСургууль-Н.Бадрах 

  1. Ноолууран ороолт, интааш
  2. Ноолууран шааль
  3. Ноосон шааль
  4. Ноосон ороолт, жаккард
  5. SSTW-12 Өвдгөвч 
  6. Пальто

 

ХААИСургууль- Б.Хулан

  1. Альпин ямааны хуурай сүү
  2. Монгол ямааны хуурай сүү
  3. Альпин ямааны нунтаг бяслаг
  4. Тэжээлийн олон наст үрийн сортууд
  5. Тэжээлийн буурцагт ургамлаар уурагт тэжээл 
  6. Ноос, ноолууран бүтээгдэхүүн    

 

МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН- Г.Соёлмаа

  1. “Бабедазол” бэлдмэл
  2. T.equi–г оношлох ELISA урвалын рекомбинант оношлуурын цомог
  3. В.caballi-г оношлох ELISA урвалын рекомбинант оношлуурын цомог
  4. “Акритракт” бэлдмэл 
  5. “Голионы бэлдмэл” 
  6. “Стеллерол” түрхлэг 
  7. “Хээлтэй гүүний ийлдэс” 
  8. “Лактобактерин” 
  9. Барагшун-EN бэлдмэл 
  10. Барагшунт тэжээлийн нэмэлт бэлдмэл
  11. Бартазел тосон түрхлэг бэлдмэл
  12. Дельмон пур-он
  13. Цеопит
  14. Монгаструм
  15. Махны төрөл тодорхойлох цомог
  16. Адууны нийлүүлгийн өвчний түргэн оношлуур

 

ЕРӨНХИЙ БОЛОН СОРИЛЫН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН-М.Мэнд-Амар

  1. “Bioplus” зөгийн балтай барагшууны бэлдмэл
  2. "Bioplus” 7% бэлдмэл
  3. Өтгөрүүлсэн “Bioplus” барагшуун 35% бэлдмэл

 

ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН-Н.Индра

  1. “Цэцгийн гумат” бордоо
  2. “Гумины хуурай бордоо”
  3. .“Тэжээлийн хуматон бэлдмэл”
  4. “Шимт чихэржсэн тэжээл”
  5. "Ариусан”
  6. “Эрдэс” ус цэнгэгжүүлэгч
  7. “Давирхайтай тос” шингэн
  8. “Давирхайтай тос” тосон түрхлэг-жижиг/том
  9. “Давирхайтай сүүлний тос” тосон түрхлэг-жижиг/том
  10. “Талимон” тосон түрхлэг

 

ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОР- Н.Индра

  1. “Ахилло”
  2. “Амин тун” бэлдмэл
  3. Ингэний хуурайшуулсан хоормог
  4. Ямааны хатаасан сүү 
  5. Гүүний хуурай саам
  6. Хуурайшуулсан чацаргана
  7. Ванны бөмбөлөг
  8. ЕМа биобэлдмэл
  9. Эко Ургамал биобэлдмэл
  10. Их ургац биобэлдмэл
  11. Коллагений гидролизат
  12. Эфирийн тос

 

ШУА ГАЗАРЗҮЙ ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН М.Уртнасан

  1. Монгол улсын үндэсний атлас
  2. Туул, орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн алтас
  3. Архангай аймгийн нэгдсэн атлас
  4. Ховд аймгийн атлас
  5. Монголын мянганы сорилтын сангийн хот орчмын бэлчээрийн төслийн атлас
  6. Монгол орны экосистемийн шинэ атлас

 

МОНОС ГРУПП /ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН/ Г.Ганчимэг

  1. "Тестиос" БИБ
  2. "Силлихол"  БИБ
  3. "Сеннасалт" БИБ
  4. "Доктор"  БИБ
  5. "Нефрос" БИБ
  6. "Иммунос" БИБ зэрэг мэдлэг, оюун шингэсэн бүтээгдэхүүнээ танилцуулж үзэсгэлэн, яармагт амжилттай оролцсон нийт судлаач, эрдэмтэн та бүхэнд талархал илэрхийлье.

 

 

 

 

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.