ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ АНХДУГААР ИХ ХУРЛЫН ХҮРЭЭНД “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2019” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА


271

Нийтэлсэн

19.09.26

Share

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” 2019 оны 09 сарын 26, 27-ны өдрүүдэд “Хандлагаа өөрчилье” уриан дор ”Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

 

Их хурлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнг БСШУСЯам, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгуулж, нээлтийг Академич Б.Ширэндэвийн нэрэмжит талбайгаас өнөөдөр эхэллээ.

 

 

Нээлтийн үйл ажиллагааг нээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үг хэлж, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд  ШУТСангийн захирал М.Тунгалаг, ШУА-ийн ерөнхийлөгч н.Рэгдэл, хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөллүүд зэрэг албаны хүмүүс оролцлоо.

 

 

“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын ололт амжилт, алдаа оноогоо шүүн хэлэлцэж, дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацид хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөхөд чиглэгдэх юм.

 

 

 

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компаниуд зэрэг 45 орчим байгууллага судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон 350 орчим бүтээл, бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна.

    Тэр дундаа 2019 онд боловсруулсан инновацийн шинэ шийдэл бүхий шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байгаа нь онцлог юм. Үзэсгэлэнд оролцож байгаа их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дараах бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцож байна. Үүнд:

 

ШУТИСургууль

  • Авионикийн лабораторийн сургалтын электрон самбар болон стендүүд, Тандем нисэх аппарат, Задгай аэродинамик хоолой, Universal catapult, Агаарын давхар алгатай сэнс, Тээврийн хэрэгслээс ННА хөөргөх катапульт, Төмрийн хүдрийн баяжмалыг хорголжлох технологи, Өргөх хүчний гурван гадаргуут нисэх аппарат, Тэсэлгээний цооногийн өрмийн нунтгаас дээж авах төхөөрөмж, Mongolian geoscientist сэтгүүл, Экскаваторын зарим эд ангийг үйлдвэрлэх шинэ технологи, Олон функцт дээж авагч өрмийн хошууны бүтэц, Ноолууран дотуур сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, Хүнсний бүтээгдэхүүнийг бичил шим тэжээл болох Био-иодоор баяжуулах судалгаа-үйлдвэрлэлийн хамтарсан төсөл, Шар сүүний зефир

 

 

МУИСургууль

  • Гарааны Эм БиПиЛаб ХХК, "Phyto-acne" бактерийн эсрэг бэлдмэл
  • Гарааны Дижитал Солюшнс ХХК Виртуал симуляторын цогц системийн удирдлагын дэлгэц
  • МУИС-"Mongolian Bio Future" гарааны компанийн төсөл Цомцогт бэр цэцгээс гарган авсан бактерийн эсрэг идэвхитэй ам зайлагч, Монгол орны актиномицетээс хоолойн махны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл,
  • МУИС-"Мон Био Про" гарааны компанийн төсөл      Агарицинтай шавар бигнүүр

 

Хөдөө аж ахуйн их сургууль       

  • Шувууны аж ахуй-ном Галшар үүлдрийн адуу-ном Адуу судлал- ном Цагаан-Уул үүлдрийн хонь Саалийн үнээнд зориулсан царгас, халгайт багсармал тэжээл Балны өрөм Зөгийний уурагт тэжээл Шар манжингийн хатаадас Зөгийн бал Холимог багсармал тэжээл, ууттай “Малын амьтдын тэжээл тэжээллэг” сурах бичиг Биологийн идэвхт бодисын ханд агуулсан органик саван Ашигтай загварын гэрчилгээ “Бэлчээрийн менежмент, үндсэн зарчмууд ба туршлагууд” сурах бичиг, ХААИС-ийн брэнд бүтээгдэхүүн “Жимстэй тараг” “Гурвалжин будаатай тараг” “Эко тараг” “Зөөхий” Урлалын эсгий, Урлалын эсгий бүтээгдэхүүн, Бага малыг битүү аргаар хөнгөлөх багаж, Монгол экологийн бордоо Булцуут цэцгийн булцуу Тосны авгын үр Ээж будааны үр Шанцайн үр Амтат гуаны үр Хулууны үр Чавганы залгаадасаар үржүүлсэн суулгац Нүх ухах шурган төхөөрөмж Хоёр мөрний  гар үрлүүр  Дөрвөн мөрний үрлүүр / нарийн ногоо үрлэх / Хүлэмжийн усалгааг автоматжуулах системийн хийц Шувуу үргээх төхөөрөмж Чацаргана, жимс цэвэрлэх төхөөрөмж, Худгийн насосыг автоматжуулах Олон талын ажиллагаатай бага  оврын бороожуулах төхөөрөмж

Математик, тоон технологийн хүрээлэн

  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээний мониторингийн систем

Мал эмнэлгийн хүрээлэн

  • “Гарааны ветбиотех” ХХК “Бабедазол” тарилгын эм, “Дельтамон пурон” гадна шимэгчийн эсрэг тосон дусаалга, “Адууны нийлүүлгийн өвчний түргэвчилсэн оношлуур”,“Адууны нийлүүлгийн өвчнийг оношлох ФХЭБУ-н цомог”, “Адууны хачгийн халууныг оношлох ФХЭБУ-н цомог”
  • МЭХ- Эм, хор судлалын лаборатори, Стеллерол шархны тос, Салофит бэлдмэл, Стеллера бэлдмэл, Голионы бэлдмэл, Монгаструм
  • МЭХ- Бодис солилцоо биохимийн лаборатори, Тамир бэлдмэл,
  • “Гарааны монбиотик” ХХК “Лактос”пробиотик хуурай нунтаг био-бүтээгдэхүүн, “Лактобактерин СТХ” пробиотик  нунтаг
  • МЭХ-Халдварт өвчин дархлаа судлалын лаборатори Гахайн салмонеллёзийг оношлох НТУ-ын эсрэгтөрөгч, хяналтын ийлдэс, Дэлэнгийн үрэвслийг оношлох цомог, Бруцеллёзийг оношлох НТУ-ын эсрэгтөрөгч
  • МЭХ “Гарааны праймер” ХХК     Махны магадлан шинжилгээний цомог, Сүүний магадлан шинжилгээний цомог, Хүнс, малын тэжээлээс эмгэг төрүүлэгч бактери илрүүлэх ДНХ цомог,
  • МЭХ Вирус судлалын лаборатори Хачигт энцефалит болон япон энцефалит өвчнийг ялган оношлох шууд бус-ФХЭБУ-н оношлуур,
  • МЭХ “Гарааны рецептор” ХХК    “Акритркат” бэлдмэл, ”Карбитин” бэлдмэл
  • МЭХ-Үржлийн эмгэг даавар судлалын лаборатори  Неогистол-1, Хаг унагаах бэлдмэл, Амин дэм-эрдэс-уургийн хосолмол бэлдмэл, Хээлтэй гүүний ийлдэс
  • МЭХ Хачиг шавж, эгэл биетэн судлалын лаборатори Монпоур гадна дусаалга
  • МЭХ-Гельминт судлалын лаборатори Эмчилгээ-тэжээлийн  хам үйлчлэлтэй долооц, Мал, амьтныг шүлхийгээс сэргийлэх, гурван цэнт, идэвхгүйжүүлсэн вакцин
  • МЭХ-Халдварт өвчин дархлаа судлалын лаборатори, Малын бруцеллёзыг оношлох нэвчин тундасжих урвалын эсрэгтөрөгч, Үхрийн цусан халдварыг сэргийлэх амьд вакцин,

Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн

  • Монгол ямааны хуурай сүү, Альпин ямааны нунтаг бяслаг, Тэжээлийн олон наст үрийн сортууд, Тэжээлийн буурцагт ургамлаар уурагт тэжээл, ном товхимол, долооц

 

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

  • Монгол хүүхдийн тавхайн антропометрийн судалгааны үндсэн дээр  гутлын хэвлүүр зохион бүтээх, Эрүүл мэндийг дэмжих хар сармисны бэлдмэлийн технологи хөгжүүлэлтийн судалгаа, Зохицуулах үйлчлэлтэй исэг бүтээгдэхүүн, Хуурайгаар баяжуулагч, Их хурдтай нимгэн үеийн машин, "Т21 Дундговь" буюу Дундговь аймгийн стратеги хөгжлийн загвар, Бүрэн автоматжуулагдсан цахилгаан бойлер, Нарны агаарын коллекторт фазын шилжилтийн материалыг ашиглах, Ялгагдахгүй буюу хос хууль, Өдөр тутмын эрүүл мэндийн хяналтын зүүдэг төхөөрөмж,           μ-fluidic P-chip (microfluidic P-chip), Гүйдэг тавцантай тоглоомын ТА-v1.0, Объектын периметр хамгаалалтын систем, "Зүйлсийн интернэт" технологид суурилсан ухаалаг мал аж ахуйн бүрэн систем, Ухаалаг анги (Smart class) Эрдэм шинжилгээний бүтээл, төслийн тайлангийн нэгдсэн портал,             Энерги хуримтлуулагчтай ачааны галт тэрэгний хяналтын систем, Агаарын чанарыг мэдээлэх систем, Зоролтын хүч хэмжигч багаж, Чацаргана жимсний /Hippophoe rhamnoides L./ антиоксидант үйлчлэлд суурилсан биологийн идэвхт нэмэлт энзим гарган авах технологийн судалгаа

Биологийн хүрээлэн

  • “Bioplus” зөгийн балтай барагшууны бэлдмэл, “Bioplus” 7% бэлдмэл, Өтгөрүүлсэн “Bioplus” барагшуун 35% бэлдмэл, “Урга” шингэн биобордоо, “Урга” хуурай биобордоо, Хүний цусанд Альфафетопротеин (АФП) тодорхойлох оношлуурын  цомог, “Чонон хармагийн жимсний цай”, Биотехнологийн аргаар өсгөвөрлөсөн, Эгэл годил, Үнэгэн сүүлхэй Лидэр, Орос махирс/Чонон хармаг,

 

Уул уурхайн хүрээлэн

  • Шинжлэх ухааны доктор Sc.D Б.Пүрэвтогтох "Ил Уурхайн Авто Тээвэр" ном, Дорноговь аймгийн айраг сумын нутагт орших "Дай-Уул" хайлуур жоншны уурхайн баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл (жилийн хүчин чадал 200.0 мян.тн), Дорноговь аймгийн айраг сумын нутагт орших "Дай-Уул" хайлуур жоншны орд газрын хойд хэсгийг ил, далд уурхайгаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл (жилийн хүчин чадал 170.0 мян.тн), Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг ашиглах ил уурхайн өргөтгөлийн техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол (жилийн хүчин чадал 4500.0 мян.тн), Төв аймгийн Сэргэлэн сумын "Баруун, Баруун-Урт болон Айрагийн-Энгэрийн алтны үүсмэл ордыг ашиглах уурхайн техник-эдийн засгийн үндэслэл,            Шанд худаг, Эрээн толгой, Цагаан дэл, Улаан сайр-1, Баян-Өндөрийн цайр, Эргэл халив, Эрээн, Баян-Айраг, Баянцагаан, Хүрэн шанд, Хараат, Цагаан толгой, Толгод, Хан-Алтай, Хар бичигт, Ембүү дов, Нүхтийн хяр, Мухар 2,  Өлзийт-Ухаа, Цагаан Элгэн зэрэг 20-иод ордын чулуулгийн физик, механикийн шинж чанарын судалгаа.

 

Олон улсын харилцааны хүрээлэн

  • Монгол улс ба хөрш орны гадаад бодлого, Ж.Баясах,УБ 2015, Хубилай хааны мөнх тэнгэрт өргөсөн бичиг, Ж.Баясах, УБ 2015, Монголо-Российские отношения на совеременном этапе А.Нямдолжин УБ 2016, Японы ногоон хөгжлийн туршлага Ц. Баатар, УБ 2017, Японы жижиг дунд үйлдвэр хөгжлийн туршлага Ц.Даваадорж 2014, Trans-Continental Neighbours Volume-I Bulag, Dorj Shurhuu УБ 2013, Trans-Continental Neighbours Volume-II Bulag, Dorj Shurhuu УБ 2013, Монголын улс төрийн гадаад харилцааны түүх /1911-1999он/ Л.Хайсандай, Г.Төмөрчулуун, УБ 2012, Монгол Оросын 1912 оны гэрээ ба  И.Я Коростовец О.Батсайхан, УБ 2013, Монгол Германы харилцаа өнөөгийн байдал ба хэтийн төлөв Б. Баркмани, 2013, Монголын хятад судлал /аман түүх/ Д. Шүрхүү, Б.Энхчимэг, УБ 2016,           Монгол-Хятадын харилцаа: Шинэ боломж, сорил Ч. Батцэцэг, УБ 2016, Мин улсын түүх, Н.Ариунгуа УБ 2015, Ар Монгол дахь “Да Шэн Күй” буюу Даашинхүү пүүс Д.Базардорж, УБ 2015, РAX MONGOLICA Ж.Баясах, А.Нямдолжин, УБ 2015 оноос хойш 10 дугаар хэвлэгдсэн, Монгол Улсын гадаад харилцаа түүх, орчин үе ОУХХ, УБ 2019, Монголын Улс төрийн гадаад харилцаа /1850-1919/ ОУХХ, УБ 2019, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн хагас зуун жилийн түүхэн товчоон 2019, Олон улс судлал сэтгүүл ОУХХ, 2019,

 

Палеонтологийн хүрээлэн          

  • Тарбозаврын хойд мөч 950622-25 BgT MPC-D
  • Тарбозаврын зулзага 060812 BgT N.Mt. TBM. MPC-D 107/7
  • Dinosaur trackway at Alag-Teg
  • Инновацийн бүтээгдэхүүн /Бэлэг дурсгалын дээжис/

 

 

           

Ургамал газар тариалангийн хүрээлэн

         Сноп (тариан түрүү), Жаазтай түрүү, Ногооны үр, Буурцагтны үр, Ногооны үр, Үр тарианы дээж, Ном (хүнсний ногоо, генфонд, жимс), Сагстай төмс, Бичил булцуу, Шилтэй жимс, Ризобактерийн хуурай бордоо, “Дархан Ризо” шингэн бордоо, Сортын каталог, Зөвлөмж, тараах материалууд

 

 

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн   

  • Саричун, Монфлю, Калвацин, Юнва, Сүгмэл-10, Сампилноров, Сорогзон-11, Задь-5, Бойчун-15, Бойгор-10, Шижид-6 Дамнайжуг Чун-5   Гүргэмчогдун, Долоогоны ханд Дарав-5         Жорлон-5 Сүгмэл-7 Сожид-11 Жамц-4 Мана-4 Норов-7 Бибилэн-3 Нейровалин Асваргал Хиппокал Куркумарен Шүрэн унжлага Шилмүүсний рашаан

 

Анагаах ухааны хүрээлэн

  • Гарааны Дерма лаб ХХК  Шампунь, ангижруулагч, тэжээлийн тос жижиг багц, Биеийн жингийн индекс үзэх, Тархины харвалтын эрсдэлт байдлыг үнэлэх, даралт үзэх,

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

  • Мэдээлэл, сургалт сурталчилгааны материалууд, Судалгааны тайлангууд, Бүтээгдэхүүний дээжис

 

Газарзүй, геоэкологийн хүрээлэн

  • Далд үндэсний системтэй тарьц, суулгац (Нарс, шинэс), Цөлжилтийн атлас, Монгол орны экосистемийн атлас, Хот орчмын бэлчээрийн төслийн атлас, Туул орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн атлас  , Байгал нуурын сав газрын экологийн атлас, Талын агуй ном, Агуй ном, Монгол орны агуй ном, Я.Жамбалжав “Монгол орны цэвдгийн тархалт өөрчлөлт 2017”, А.Дашцэрэн “Хүйтэн мандал 2019”, Я.Жамбалжав ба бусад “Монгол орны цэвдгийн тархалтын зураг мб 1:1000000, 2017”, Цэвдэг судлалын салбар “Hybrid зоорь”, барилга байгууламж, замд ашиглах “Heat pipe технологи”, макет

 

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн        

  • Грийн биоинсектицид, ВТ-МN01 биоинсектицид Бассиана мускардин биоинсектицид, Б-Субтил-99 биофунгицид, Бактобромадиалон биородентицид, Хайрсан далавчит шавьж, хагас хатуу далавчит шавьж,хос далавчит шавьжийн үзүүлэн, Хайрсан далавчит шавьж,хагас хатуу далавчит шавьж, хос далавчит шавьжийн үзүүлэн, Царцаагаар хийсэн холимог тэжээл,царцааны нунтаг, царцааны хатаадас, хорголжин тэжээл, нунтаг тэжээл, Монгол оронд тархсан агуулахын хөнөөлт шавьжийн үзүүлэн Өвчилсөн ургамлын хатаадас, Тариалангийн талбайд тархсан хог ургамлын үрийн цуглуулга, хатаадас, Хуруу шил бүхий вирусгүй төмс болон эмийн ургамлын бичил ургамал, Мэрэгч амьтны үзүүлэн, Эрдэмтэд судлаачдын нийтлүүлсэн ном,товхимол

 

Хими, химийн технологийн хүрээлэн   

  • “Шимт чихэржсэн тэжээл”, “Тэжээлийн хуматон бэлдмэл”, “Гумины бордоо” “Ариусан”, “Ариун Комет” цэвэрлэгээний нунтаг, “Эрдэс” үнэр шингээгч (powder, S) “Кальцижуулсан давс” “Ямааны ба үнээний хуурай сүү” “Гүүний хуурай саам” “Хуурайшуулсан ингэний хоормог” “Толигор” үрчлээний эсрэг коллагентай гель “ЕМ-1” ашигтай бичил биетний биобэлдмэл “Эко-ургамал”  биобэлдмэл         “ЕМ-а”  ашигтай бичил биетний биобэлдмэл             “Их-ургац” биобэлдмэл Шар сүүний ванны бөмбөлөг Ясны шөлний ванны бөмбөлөг “Давирхайтай тос” шингэн тос “Давирхайтай тос” тосон түрхлэг “Уруулын бальзам” Үсний тос “Давирхайтай сүүлний тос” “Элэг хамгаалах, нөхөн төлжүүлэх цай” “Талимон” тосон түрхлэг “Эмчилгээний шаврын усан ханд” шавшлагын бэлдмэл “Эмчилгээний шаврын усан ханд” электрофорезийн бэлдмэл “Амин тун”бэлдмэл “Ахилло”биологийн идэвхт бэлдмэл “Холимог уургийн гидролизат”, Коллагений гидролизат, Пивоны дрожжийн бэлдмэл, Элэгний гидролизат, “Ампет” бэлдмэл, Шилмүүст модны Эфирийн тос, Үнсэн үрэл, Цементгүй бетон буюу геополимер материал

 

Монос, Эм судлалын хүрээлэн  

  • Селлихол Тестиос Сеннасалт Доктор лив Иммунос Нефрос Магнимон В6 Ибумон Флюлесс Эзамон Урсомон Читамон плюс ханиалга намдаах Читамон плюс цэр ховхлох,             Ибумон Витагрипп Хлорфенамин Томуун Тонзилмон  Цитромакс, А-Флю            Нефромон, Салимон, Витос чацарганатай, Витос нэрстэй,  Витос зэрэг мэдлэг, оюун шингэсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэн танилцуулж байна.

 

 

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэн:

09 сарын 26-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны урд талын академич Б.Ширэндэвийн нэрэмжит талбайд зохион байгуулагдаж байна.

09 сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Шинжлэх ухааны салбарын нийт албан хаагч, эрдэмтэн судлаач та бүхэндээ “ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ийн мэндийг хүргэж, Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх ариун үйлсэд амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.