1. Ерөнхий
Хамтарсан төслийн зорилго нь Евразийн бүс нутгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхэд чиглэгдэнэ.
Зохион байгуулагчид:
2020 оны сонгон шалгаруулалтыг дор дурдсан Евразийн шинжлэх ухааны судалгааг дэмжих холбооны (ЕШУСДХ) гишүүн байгууллагууд хамтран зохион байгуулж, хэрэгжүүлнэ, үүнд:
Төслийн сэдэв:
Төслийн хугацаа, санхүүжилт:
Төсөл хэрэгжүүлэх хугацаа 2-3 жил байх ба хамтарсан төсөл 2020 оны 2 дугаар улиралаас эхлэн хэрэгжинэ.
Төсөл хэрэгжүүлэгч үндэсний судлаачдын санхүүжилтийг ЕШУСДХ-ны гишүүд тус тусдаа хариуцан санхүүжилтийг хэмжээг тогтооож санхүүжүүлнэ. Монголын талын санхүүжилт жилийн 25,0 сая төгрөг хүртэл байна.
2. Төслийн материал бүрдүүлэх
Гурваас дээш орны судлаачдаас бүрдсэн судалгааны баг хамтарсан төслийн саналыг дэвшүүлнэ. Олон улсын судалгааны багийн гишүүд судалгааны зорилго, судалгааны ажлын төлөвлөгөө, төслийн нэрийн талаар зөвшилцөн төслийн удирдагчийг сонгосон байна. Төслийн удирдагч нэгдсэн мэдүүлгийг бүртгүүлнэ.
Төслийн удирдагч нь төслийн нэгдсэн мэдүүлгийг орос хэлээр ЕШУСДХ-д, монголын талын оролцогч үндэсний мэдүүлгийг монгол хэлээр БСШУСЯ-д бүртгүүлнэ. Төслийн нэгдсэн цахим мэдүүлгийг http://eapi-science.org/submit хаягаар, монголын талын оролцогч үндэсний мэдүүлгийг www.project.edu.mn сайтаар тус тус мэдүүлнэ. Үндэсний мэдүүлгийг гадаадтай хамтарсан төслийн маягтыг ашиглана, маягтыг дараах холбоосоор татаж авна уу: https://mecss.gov.mn/media/uploads/ece67de9-c9bd-4778-8374-fea80bb6839f.docx
Төслийн мэдүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг /Улаанбаатарын цагаар/ хүртэл хүлээн авна.
3. Төслийн сонгон шалгаруулалт
Монголын талын төслийн уралдаанд ирүүлсэн саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ын дагуу явуулна. Төслийг сонгон шалгаруулахад дараах асуудлуудыг харгалзана:
Үндэсний сонгон шалгаруулатын үр дүнд суурилсан нэгдсэн дүгнэлтийг 2020 оны 2 дугаар улиралд гаргана.
ЕШУСДХ-ны төслийн зартай http://eapi-science.org/news/36/ хаягаар танилцана уу.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар,
Утас: (976-51)-263181
Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр
Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn
©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.