ШУТСАНГИЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ ТОДОРЛОО


1293

Нийтэлсэн

19.12.23

Share

Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэж буй энэ мөчид байгууллага бүр оны аварга, шилдгүүдээ тодруулж, улирч буй оныхоо алдаа, оноо, амжилт, бүтээл, үр дүнгээ тайлагнаж, ирэх жилийнхээ төлөвлөгөөнд юу юу тусгахаа урьдчилан зурагладаг билээ.

Энэ уламжлалын дагуу манай ШУТСан Үр дүнгийн гэрээний төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, тайлагнаж улмаар байгууллагын шилдгээ тодруулсан юм. Байгууллагын “2019 оны шилдэг ажилтан”-аар Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн Мэдээллийн танхимын мэргэжилтэн Жамц овогтой Эрдэнэцэцэг шалгарч, хамт олныхоо талархалыг хүлээлээ.

Тэрээр байгууллагын ууган ажилтан ажилтан бөгөөд 2019 оны хувьд “Мэдээллийн танхим”-аар 2310 гаруй эрдэмтэн, судлаач нарт үйлчлүүлж, 3316 орчим захиалгын хуудас хүлээн авч, цаг хугацаанд нь захиалгат мэдээллийн материалаар ханган, уншлагын танхимаар дамжуулж номын фондын үйлчилгээ үзүүлсэн байна. 

 

 

ШУТСангийн “Мэдээллийн сан”-д бүртгэлтэй эрдэмтдийн диссертаци, автореферат, эрдэм шинжилгээ, судалгааны тайланг уншиж, судлах зорилгоор нэг үйлчлүүлэгч дор хаяж номын фондоос 4-5 нэр төрлийн захиалга өгч үйлчлүүлдэг ба захиалгын дагуу түргэн шуурхай үйлчлэхээс гадна дахин буцаан байрлуулан хадгалах үүргийг манай туршлагатай, мэргэжилдээ мэргэшсэн Ж.Эрдэнэцэцэг өдөр бүр гүйцэтгэдэг.

Манай ШУТСан БСШУ-ны Сайдын 38 тоот тушаалын дагуу “Итгэмжлэн хадалагч” эрх хүлээсэн байдаг ба энэ үүднээс “Монгол эрдэмтэн мэдээллийн сан”-д 2019 оны 11 сарын байдлаар шинжлэх ухааны 5 салбараар 5654 эрдэмтэн бүртгэлтэй байгаагаас нийт эрдэм шинжилгээний ажлын 4830 төсөл, судалгаа боловсруулалтын ажил 4093, диссертаци, автореферат гэхэд 4000 гаруйг хүлээн авч, номын фондыг жил бүр цаг, минут бүр баяжуулж ирсэн бөгөөд “Мэдээллийн танхим”-ыг зорин ирсэн үйлчлүүлэгч нарт нээлттэй үйлчилж байна.

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.