Хүрээлэнгүүдийн санхүүгийн ажилтны нэгдсэн уулзалтыг зохион байгуулав


1162

Нийтэлсэн

20.01.16

Share

Шинжлэх ухаан, технологийн сангийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсээс харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нягтлан бодогчдын  уулзалтыг 2020 оны 01 сарын 16-ны өдөр зохион байгуулав.

 


Энэхүү үйл ажиллагаанд Үндэсний аудитын газрын Ахлах аудитор Д.Цэрэндорж, ШУТСангийн захирал М.Тунгалаг, Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Атарцэцэг, Ерөнхий нягтлан бодогч С.Оюунтунгалаг, тус хэлтсийн ажилтнууд болон эрдэм шинжилгээний 8 хүрээлэнгийн нягтлан бодогч нар оролцлоо. 

 

 

 

Уулзалтаар ШУТСангийн харьяа байгууллагуудын санхүүгийн бүртгэл, тайлантай холбоотой асуудлаар зөвлөмж, чиглэл өгөх, дотоод хяналт, шалгалт явуулахтай холбоотой мэдээлэл, тулгамдаж байгаа асуудлууд болон шийдвэрлэх боломжийн талаар харилцан санал солилцсон юм.
 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.