ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН ХАМТ  ОЛОН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАВ


681

Нийтэлсэн

20.02.21

Share

“2019-nCoV” коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулж дэлхийн 20 гаруй улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хүмүүнлэгийн тусламж илгээсээр байна.  

 

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэрийн дагуу БОАЖЯам, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн. 

 

Тус аяны хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аянд  Шинжлэх ухаан технологийн сангийн М.Тунгалаг захиралтай хамт олон нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлалаа. 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.