МОНГОЛ-ТАЙВАНИЙ ХАМТАРСАН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА


1406

Нийтэлсэн

20.05.01

Share

Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Тайваний Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хамтын ажиллагааны хүрээнд 2021 оноос эхлэн хэрэгжүүлэх МОНГОЛ-ТАЙВАНИЙ хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.

Хамтарсан төслийн чиглэлүүд: 

1. Biotechnology, Bio-Science and traditional Medicine /Биотехнологи, Био-шинжлэх ухаан болон уламжлалт анагаах ухаан/
2. Artifical Intelligence, Internet of Things, Smart Machines /Хиймэл оюун ухаан, Зүйлсийн интернет болон Ухаалаг тоног төхөөрөмж/ 
3. Innovative Science Education and Entrepreneurship /Шинжлэх ухааны инновацилаг боловсрол болон энтерпренершип/
4. Green Energy and Ecology /Ногоон эрчим хүч болон экологи/
5. New Agriculture and Recycling Economics /Шинэ төрлийн хөдөө аж ахуй болон дахин ашиглалттай холбоотой эдийн засаг/ 

 

Төсөл хэрэгжих хугацаа 

  • 3 хүртэлх жил байх,

Төслийн санхүүжилт:

  • Монгол эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 10,000 ам доллар,   
  • Тайваний эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 20,000 ам доллар. 

Төслийн төслийн саналыг ирүүлэх хугацаа:
 
          Төсөл хэрэгжүүлэгч Монгол талын төслийн саналыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл монгол, англи хэл дээр, цахим болон цаасан хэлбэрээр доорх хаягуудаар хүргүүлнэ. 

          Имэйл: foreignaffair@stf.mn 
          Хаяг: Мэдээлэл технологийн Үндэсний парк, 3 давхар, 317 тоот  
          Утас: 11-315741 


Төслийн санал мэдүүлэх хүснэгтийг англи хэл дээр дараах линкээс татаж авна уу: DOWNLOAD FORMS   

 

 

Хамтарсан төслийн санал нь Монгол хэл дээр дараах хэлбэртэй байна: 

- Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх,
- Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,

- Төслийн өртөг зардлыг  БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,

- Төслийн үр дүн нь журмын 8.1 дахь хэсэгт заасан хэлбэртэй байна.  

  Тайваний хамтарсан төслийн сонгон шалгаруулалтын зарлалын линк: https://www.most.gov.tw/

 

Шинжлэх Ухаан, Технологийн Сан

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.