НЭГ МОД-НЭГ СУДЛААЧ” АЯНД НЭГДЛЭЭ


452

Нийтэлсэн

20.05.08

Share

Шинэ төрлийн Коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон хэдий ч уламжлалт "МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"-өөр эрдэм шинжилгээний салбарын ажилтан, эрдэмтэн, судлаач нар өөрийн амьдран суугаа хашаа, хороо, зуслан дээрээ байгальд ээлтэй ногоон орчин бүрдүүлэх зорилгоор “Нэг мод - Нэг судлаач” аяныг ШУТСан өнөөдөр /2020.05.08/ цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. 

 

БСШУСЯ-ны ШУТБГазар, Шинжлэх ухаан, технологийн сангаас санаачилсан “Нэг мод - Нэг судлаач” аянд Шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн 20 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаачид сайн дураар нэгдэж өөрийн амьдран суугаа хашаа, хороо, зуслан дээрээ иргэний үүргээ биелүүлж 05 дугаар сарын 09-ний Бямба гарагийн амралтын өдөр зургаан зүйлийн жимс, жимсгэнийн 400 орчим суулгацыг тус тусдаа тарих юм.

 

Мөн тарьсан нэг мод , бут, сөөг, жимс, жимсгэнийн суулгацаа арчлан хамгаалж, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх дадалд бусдыгаа уриалах үүднээс ШУ-ны салбарын ҮЭХ-ны болон Шинжлэх ухаан, технологийн сангийн пэйж хуудаст хүн тус бүр мод тарьж буй дурсгалын зургаа оруулж “Нэг мод - Нэг судлаач” аяныг дэмжин ажиллах боллоо.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан Шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Л.Баясгалан даргатай салбар холбооны бүх гишүүддээ талархал илэрхийлье.

 

Нийгмийн хариуцлагатай байгууллагаар хамтран ажилласан :
1. Шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /ШУ-ны салбарын ҮЭХ/
2. Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
3. Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэн
4. ХХААИС-ийн дэргэдэх “Гарааны Монгол экологийн бордоо” ХХК 

 

Жич: 
1.”Гарааны Монгол экологийн бордоо” ХХК-ийн бордоо хэрэглэх зааврыг оруулсан тул танилцаарай.
2.Б.Батцэцэг доктор Шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны пэйж хуудаст доорх модыг хэрхэн яаж зөв тарих талаар зөвлөмж оруулна.
1. Үхрийн нүд
2. Хөх далан хальс
3. Буйлс
4. Гүйлс
5. Улиас
6. Хайлаас

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.