ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ


339

Нийтэлсэн

20.06.02

Share

Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12 сарын 1-ний өдөр хэрэгжихтэй холбоотойгоор Шинжлэх ухаан, технологийн сангаас оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлэх ажлын эхлэл болгож “ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХАД БЭЛЭН ҮҮ?” онлайн хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.05.28/ ШУТИС-ийн хичээлийн 8-р байранд зохион байгууллаа.

 

 

Цахим хэлэлцүүлэг дараах үндсэн 3 зорилтыг дэвшүүлсэн юм. Үүнд:
1. Монгол Улсын Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэгт оролцсон төр-хувийн хэвшлийн Ажлын хэсгийн гишүүд тус хуулийг сурталчлан таниулах, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэд, хувийн хэвшлийн төлөөлөлд оюуны өмчийг хэрхэн үнэлүүлэх талаар ерөнхий ойлголт өгөх, бодит оюуны өмчийн кейс, жишээн дээр санал солилцохын зэрэгцээ эрдэмтдийн онлайн асуултад панелистууд газар дээр нь хариулт өгөх;
2. Тус хууль болон бусад холбогдох хууль, журмын хүрээнд ШУТСангийн “Мэдээллийн сан”-д бүртгэлтэй 6200 гаруй монгол эрдэмтдийн диссертаци, 4100 орчим эрдэм шинжилгээний тайланг цахимжуулах онлайн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх боломжийн талаар санал солилцох;
3. Эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийг бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, мөн зохиогч, эзэмшигч, хэрэглэгчийн хүсэлтээр шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газарзүйн заалт, зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн бүтээлийн үнэлэх, баталгаажуулах зэрэг механизмыг зохицуулах хууль, эрх зүйн тайлбар өгөх байлаа.

 

 

Тус хэлэлцүүлэгт Оюуны өмчийн тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсон Ажлын хэсгийн гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөл зочин панелистаар уригдсан ба нийт 50 гаруй эрдэмтэн, судлаач Google Meet ашиглан онлайн хэлэлцүүлэгт оролцов.
Цахим хэлэлцүүлгийн энэ удаагийн онцлог ШУТИС-ийн ҮТС-ийн профессор, доктор Ч.Цэнд-Аюуш багшийн оюуны бүтээл “Шар сүүний зефир үйлдвэрлэх технологи”-ийн ноу хау-г зах зээлийн эргэлтэд оруулах хүрээнд хэрхэн үнэлгээ хийх, ямар шат дарааллаар явах, роялти, лиценз, технологи дамжуулах, шууд худалдан борлуулах зэрэг гэрээний ямар нөхцөлийг баримтлах, улмаар үр шим, өгөөжийг хэрхэн, яаж хүртэх талаар давхар хэлэлцлээ.

 

 

Мөн ШУТСангийн санхүүжилтээр гүйцэтгэсэн судалгаа боловсруулалтын ажлын тайлан, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон оюуны бүтээлийг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах хуулийн заалтын талаар салбар салбарын мэргэшсэн удирдлагууд шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилтоо хангаж ажиллалаа.

Цахим хэлэлцүүлгийн зочин панелист:
1. БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат
2. ОӨГ-ын ЗУХ-ийн дарга С.Ганзориг
3. Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн институтийн тэргүүн, Отгонтэнгэр их сургуулийн ХЗС-ийн захирал Д.Эрдэнэчимэг
4. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэшсэн үнэлгээчин П.Болормаа
5. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дүүрэнжаргал
6. Цахим хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн ШУТИС-ийн Технологи дамжуулах төвийн Т.Ганбаатар захиралтай хамт олон болон онлайнд идэвхтэй оролцсон бүх эрдэмтэн, судлаач нартаа ажлын амжилт хүсье.

 

 

* 2020 оны 12 сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр хэрэгжих Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль 
https://www.legalinfo.mn/law/details/15356?lawid=15356

* ШУТСангийн онлайн Мэдээллийн сан: 
www.data.stf.mn 
http://data.stf.mn/Official/Project.aspx?page=1

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.