Зөгийн аж ахуйд дэвшилт технологи нэвтрүүлж  экологийн цэвэр биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх  инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа


822

Нийтэлсэн

20.06.08

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Зөгийн аж ахуйд дэвшилт технологи нэвтрүүлж экологийн цэвэр биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх” инновацийн төслийн эрдэм шинжилгээний тайланг хүлээн авсан.

 

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;

 

 

Төслийн удирдагч ХААИСургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бэлчээр тэжээллэг, химийн тэнхимийн профессор, багш Н.Тогтохбаяр инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д байршууллаа. 

 

Төслийн товч танилцуулга


Төслийн зорилго: Зөгийн аж ахуйд дэвшилт технологи  нэвтрүүлснээр  экологийн цэвэр,  эрүүл мэндийг дэмжих биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн. 

Захиалагчийн нэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,
Төслийн нэр: Зөгийн аж ахуйд дэвшилт технологи нэвтрүүлж экологийн цэвэр биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
Төслийн хугацаа: 2017-2019,
Төслийн удирдагчийн нэр: Н.Тогтохбаяр,
Гүйцэтгэгч байгууллага Хөдөө аж ахуйн их сургууль, 
Гүйцэтгэгчид:

  • ХААИСургуулийн багш, академич, доктор (Sc.D), профессор Ч.Содномцэрэн, доктор Б.Биньеэ, доктор А.Отгонжаргал, доктор Ч.Чимэдрагчаа,
  • ХААИСургуулийн магистр Г.Отгондэмбэрэл, Н.Солонго, Д.Тогтох-Эрдэнэ, Б.Мэндсаруул нарын багш, судлаач нар төслийн багт ажилласан.

 

 

Төслийн зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлсэн. 

  1. Арчилгааны дэвшилт технологи нэвтрүүлэн зөгийн тоог богино хугацаанд олшруулан бүлийн хүчийг хавар, намар нэмэгдүүлэх;
  2. Зөгийд зориулсан уурагт нэмэгдэл тэжээлийн жорыг сайжруулан тэжээл үйлдвэрлэх;
  3. Байгалийн болон таримал бэлчээрийн балт ургамлын нөөц, төрөл зүйлийн ургалт, цэцэглэлтийн хуанлийг ашиглан зөгийн бүлийг маллах технологийг боловсронгуй болгох;
  4. Байгалийн цэцэгсийн бал, цэцгийн тоос, жилий, жилийн хольцтой лаван лаа болон зөгийн ханд зэрэг бүтээгдэхүүний эмчилгээ сувиллын чанарыг эм зүйн судалгаа, технологи, стандартаар  баталгаажуулан биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

 

Төслийн үр дүнд:

  1. Зөгийн бүл арчилж маллах дэвшилт технологи,
  2. Зөгийний нэмэгдэл тэжээл бэлтгэх арга ашигтай загвар,
  3. Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдын балт, тоост ургамлын цэцэглэлтийн цуваа, хуанли
  4. Жилийн анхилуун үнэрт лаван лаа ашигтай загвар
  5. “Зөгийн тэжээл” шинэ бүтээлийн патент
  6. Байгалийн цэцэгсийн балны “Тансаг” барааны тэмдэгт,
  7. Зөгийн балны стандарт,
  8. Зөгийн аж ахуйн хичээлийн дадлага ном
  9. “Ажилсаг шар зөгий” ном,
  10. Эрдэм шинжилгээний 4 өгүүлэл.  

 

 

    

 

     

 

     

 

      

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.