"Хорт хавдар ба вирусийн эсрэг үйлдэлтэй ургамлын бүтэц, байгууламж, технологи тэдгээрийн биологийн идэвхи” суурь судалгааны төслийн үр дүнг хүлээн авлаа


692

Нийтэлсэн

20.07.09

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Хорт хавдар ба вирусийн эсрэг үйлдэлтэй ургамлын бүтэц, байгууламж, технологи тэдгээрийн биологийн идэвхи” суурь судалгааны төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

 

“Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 1.4.1 суурь судалгааны төсөл гэж хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар шинэ мэдлэг, мэдээллийг бий болгоход чиглэсэн төслийг ойлгоно;


Төслийн гүйцэтгэгч ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ж.Тунсаг суурь судалгааны төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д байршуулав.

 

 

Төслийн товч танилцуулга


Төслийн зорилго нь хорт хавдар ба вирусийн эсрэг үйлдэлтэй ургамлын бүтэц, байгууламж, технологи тэдгээрийн биологийн идэвхийн судалгаа хийхэд оршсон. 

Захиалагчийн нэр: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, 

Төслийн нэр: Хорт хавдар ба вирусийн эсрэг үйлдэлтэй ургамлын бүтэц, байгууламж, технологи тэдгээрийн биологийн идэвхи” суурь судалгааны төсөл,

Төслийн хугацаа: 2017-2019 он,

Төслийн удирдагчийн нэр: ХХТХ-ийн Байгалын нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Батсүрэн,

Гүйцэтгэгч байгууллага: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн,

Гүйцэтгэгчдийн нэрс: ХХТХ-ийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрдэмтэн, доктор Ж.Тунсаг, Ж.Ганбаатар, Ш.Алтанцэцэг, Н.Жавзмаа, Т.Солонго, Л.Баянжаргал, Я.Гэрэлт-Од нар төслийн гүйцэтгэгчээр ажиллаа.

 

 

  

 

Төслийн үр дүн:

 

  1. Haplophyllum dauricum, Hedysarum alpinum,   Achillea asiatica,  Bassia dasyphylla, Cynomorium songaricum Rupr.L, Saussurea glacialis,Serratula centauroides, Xanthium strumarium, Pulsatilla flavescens зэрэг 15 ургамлын фито химийн судалгаа явуулсан. Эдгээр ургамлуудаас кверцетин, кемпферол-3-О-гликозид, апигенин, 7-О-[6II-O-пара-кумароил)-β-D-глюкопиранозид кемпферол, 3-О-[6II-O-пара-кумароил)-β-D глюкопиранозид кемпферол, 7-О-[6II-O-пара-кумароил)-β-D-глюкопиранозид апигенин, кемпферол, апигенин 7-О-[6¢¢-O-(3¢¢¢-гидрокси-3¢¢-метилглутарат)]-b-D-глюкопиранозид, кемпферол 3-О-b-D-глюкопиранозид,каламеон, дигидрокостасын лактон, аристолон, алонтолактон, α-амурин, кверцетин 3-О-рутиноид зэрэг 40 гаруй бодисыг таньж тодорхойлсны дотор байгалийн 3 шинэ  флавоноидын төрлийн бодисыг олж тэдгээрийн бүтэц байгууламжийг изомер, орон зайн түвшинд баталсан.
  2. Урал чихэр өвснөөс лабораторийн нөхцөлд 163 г глицирризины хүчлийн  гурван аммонийн давс 1.02% гарцтай гарган авсан. 
  3. Бэлтгэсэн хольц болон түүхий эдүүдийн DPPH чөлөөт радикалыг 50% дарангуйлах концентрацийн харьцуулалт 3 төрлийн тосыг хольсон дээжний антиоксидант идэвхийн дүнг харахад 30% хушны тос агуулсан боловч хушны эфирийн тостой дүйцэхүйц идэвх үзүүлж байгаа нь эдгээр тосыг 60:30:10 (нарс, хуш, гацуур) хольж бэлтгэх нь исэлдэлтийн эсрэг идэвх бүхий бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтойг харууллаа.

 

 

   

 

  

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.