“XVII зууны монголын хотууд” сарьдагийн хийдийн түүх, археологийн судалгаа захиалгат төслийн үр дүнг хүлээн авлаа


491

Нийтэлсэн

20.08.20

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “XVII зууны Монголын хотууд” Сарьдагийн хийдийн түүх, археологийн судалгаа” захиалгат төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.
 


“Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 1.4.3. “захиалгат төсөл” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд  чиглэсэн төслийг ойлгоно;

 

Төслийн гүйцэтгэгч ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Хэрэглээний угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Батцоож судалгааны төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д байршуулав.

 

 

  Төслийн товч танилцуулга

Төслийн зорилго нь: 17 дугаар зууны Монголын хотууд төслийн хүрээнд Халхын өндөр гэгээн Занабазарын бүтээлийн хийдийг нээн илрүүлж, зүй зохистой байдлаар аялал жуулчлалын шугамаар хөгжүүлэх.

Захиалагчийн нэр: Боловсрол, шинжлэх ухааны яам, 

Санхүүжүүлэгч байгууллага: Шинжлэх ухаан, технологийн  сан,
Төслийн нэр: “XVII зууны Монголын хотууд” Сарьдагийн хийдийн түүх, археологийн судалгаа
Төслийн хугацаа: 2013-2017 он,
Төслийн удирдагчийн нэр: ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун,
Гүйцэтгэгч байгууллага: ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн 

Гүйцэтгэгчдийн нэрс:

  • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Э.Уртнасан,
  • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант, Ч.Энхтуул,
  • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант, Б.Батцоож,
  • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.

     

 

      

 

     

 

Төслийн үр дүнд

 

  1. Монголын эзэнт гүрний дараах археологийн нэгэн цогц судалгааг хэрэгжүүлсэн.
  2. Тус төслийг хэрэгжүүлснээр Монголын түүхийн нэгэн үеийн түүхийг  олон шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан цогцоор судлах, цоо шинэ эх баримт, судалгаагаар  баяжуулах,  судалгааны түвшин, ач холбогдлыг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үр дүнг бий болгосноор “XVII зууны Монголын нүүдэлчид ба хот” гэсэн  ойлголт бүрэн бүрдэж чадах боломжийг нээсэн.
  3. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдийн туурьд малтлага судалгаа хийж түүний бүтэц зохион байгуулалтын тодруулж, гар зураг болон гурван хэмжээст /3D/ загвараар сэргээн босгосон.
  4. Сарьдагийн хийдийн тууриас илэрсэн язгуурын таван бурхныг урлал, хийц талаас нь болон гурван хэмжээст тоон загвар үүсгэн Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын язгуурын таван бурхантай харьцуулан нэг тигээр урласан болохыг баталсан нь Өндөр Гэгээн Занабазарын “Шавар урлал” хэмээх шинэ урлалын төрлийн тодруулсан.
  5. Сарьдагийн хийдийн тууриас илэрсэн зарим олдвор нь XVII зууны Монголчуудыг өрнө, дорнын олон улс орнуудтай өргөн харилцаатай байсныг гэрчилж байна. Тухайлбал, 1601-1651 онд Герман улсад үйлдвэрлэгдсэн зааны ясан нарны цаг, Энэтхэг улсын Моголын эзэнт гүрний араб бичигтэй мөнгөн зоос, Балбын мөнгөн зоос, XV зуунд Орос улсад үйлдвэрлэсэн гар буу, Мин гүрний шаазан, Европ хийцийн илд зэрэг нь гэрчилж байна.
  6. 2015, 2019 онд Сарьдагийн хийдийн тууриас илэрсэн олдворуудаар бүрэн хэмжээний үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын үндэсний музейд дэлгэн үзүүлсэн.
  7. 2019 онд Сарьдагийн хийдийн тухай 28 минутын баримтат кино бүтээв.
  8. Сарьдагийн хийд-Түүх, археологийн судалгаа. Ном-1
  9. Үзэсгэлэнгийн каталог-2,
  10. Эрдэм шинжилгээний өгүүлэл-7,
  11. Эрдэм шинжилгээний илтгэл /гадаад, дотоод/-10.
  • Тэмдэглэлийн дэвтэр: Хатуу хавтас, 100 хуудастай. 20х15 см хэмжээтэй. Нүүрэн талд монгол бичгээр “Сарьдагийн хийд” хэмээх бичигтэй. Хавтасны зураг нь Сарьдагийн хийдээс илэрсэн шавраар урласан Язгуурын таван бурхны үйл бүтээгч буюу Түвэд нэр Амогасидди юм. Тус бурхныг бясалгаваас атаархал, хардалтыг арилгаж үйл бүтээхийн билгүүн төрүүлдэг, хойд зүгийг эрхшээгч бурхан юм.
  • Хөргөгчний наалт: 5х5х0.4 см хэмжээтэй. Нүүрэн талд Сарьдагийн хийдээс илэрсэн дээврийн нүүр ваар, шавар бурхны чимэглэл зэргийг дүрсэлсэн.
  • Салдаг тэмдэглэлийн цаас: 9х9 см хэмжээтэй, 50 хуудастай. Хуудасны нэг талд Сарьдагийн хийдийн тууриас илэрсэн олдворуудын гар зурагтай. Хавтасны зураг: Голын сүмийн хоймор хэсгээс илэрсэн хүний нүүрний дүрс бүхий барилгын чимэглэл.​​​​​​

     

 

  • Цаг тооны тэмдэглэлийн дэвтэр: 9.5х14.5 см хэмжээтэй, 18 хуудастай. 2020-2021 оны төлөвлөгөөний цаглабартай. Тус дэвтрийн хавтасны нүүрэн талд Сарьдагийн хийдээс илэрсэн Нарны цаг, ар талын хавтсанд Лондон хотын Греенвич хааны музейд хадгалагдаж буй нарын цагны гэрэл зурагтай.
  • Номын хавчуурга: 18х4.5 см хэмжээтэй. Цаасан бүтээгдэхүүн. Нэг багцдаа  5 ш байна. 5 ширхэг тус бүрийн нүүрэн талд Сарьдагийн хийдийн малтлагаар илэрсэн шавраар хийсэн язгуурын таван бурхны дүрстэй.
  • Даавуун тор: 30х30.5 см хэмжээтэй. Цагаан, улбар шар өнгөтэй. Торны нүүрэн талд Сарьдагийн хийдийн малтлагаар илэрсэн шавар найман тахилын зурагтай.

                   

 

  • Бэлэг дурсгалын шавар ваар: Сарьдагийн хийдийн малтлагаар илэрсэн шавар ваарыг дуурайлган хийсэн. 8 см өндөр, шавраар хийсэн.
  • Паззл: 11х16 см хэмжээтэй. Шахмал мод. Сарьдагийн хийдийн малтлагаар илэрсэн шавар чимэглэл, шавар бурхны гэрэл зургийг эвлүүлж тоглох зориулалттай.

 

     

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.