Үйл явдлын мэдээ


ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН САНАЛД ҮНЭЛГЭЭ ӨГЧ, ДҮГНЭЛТ ГАРГАХ МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2018-05-16

    Эрдэмтэн, судлаач таныг шинжлэх ухаан, технологийн төслийн саналд үнэлгээ өгч дүгнэлт гаргах  мэргэжлийн шинжээчээр ажиллахыг урья.  

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ эхэллээ

Нийтэлсэн: 2018-05-01

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ өнөөдөр улс орон даяар эхэллээ. Тус баярыг ийнхүү 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд энэ жил  “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор зохиогдох аж.

“Чанарын менежментийн тогтолцоо, стандарт", "Байгаль орчны менежментийн тогтолцоо, стандарт” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018-04-18

ШУТСан Олон Улсын Стандартын академитай хамтран шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудад “Чанарын менежментийн тогтолцоо, стандарт", "Байгаль орчны менежментийн тогтолцоо, стандарт” сургалтыг өчигдөр буюу 4 дүгээр сарын 17 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн 3-р сард байгууллага хооронд хамтын ажиллагааны "Санамж бичиг” солилцсон бөгөөд ажлын эхлэл болгож Монгол Улсад нэвтрүүлж буй ISO 9001:2015 чанарын менежмент, ISO 14001 байгаль орчны менежментийн нэг өдрийн сургалтанд хүрээлэнгүүдийн эрдэмтэн нарийн бичиг, эрдэм шинжилгээний 40 гаруй ажилтан, албан хаагч нар хамрагдав.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийг урьж салбарын ажилтан, албан хаагчдад өргөн тутам ашиглаж, мөрдөгддөг нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх захиргааны эрх мэдэл, хэрэгжилт, зохицуулалтын тухай хуулийн мэдлэг олгох сургалт явууллаа.

Нийтэлсэн: 2018-04-18

Манай ШУТСангийн Захиргаа, хяналт шинжилгээний албаны шинжээч нар Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагааны тухай акт гаргах, хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө өгөх, гэрээний гүйцэтгэлд шинжилгээ үнэлгээ өгөх зэргээр уг хуулийг өдөр тутам ашигладаг тул энэ удаагийн сургалтын багшаар ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзориг хуульчийг урьж хуулийн мэдлэгээ баяжуулж, бататгалаа.

БАЙГУУЛЛАГА БОЛОН ХҮРЭЭЛЭНГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ҮЕ ШАТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018-02-07

Шинжлэх ухаан технологийн сангийн захиалгаар Глобал стратегийн удирдлагын институтээс байгууллага болон хүрээлэнгийн албан хаагчдыг ажлын байранд чадавхжуулах сургалтыг 1 сарын 29-нөөс 2 сарын 06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Шинжлэх ухаан, технологи, инноваци 2017” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээл”-ийн шагналыг зургаан бүтээгдэхүүнд олгов

Нийтэлсэн: 2018-01-22

Жил бүрийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр” мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2017 оны “Шинжлэх ухаан, технологи, инноваци”-ийн үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээл”-ийн шагнал олгосон зургаан бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

NSSE 2018 Modern trends in natural science and advanced technologies in science education

Нийтэлсэн: 2018-01-11

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас зохион байгуулж буй "NSSE 2018 Modern trends in natural science and advanced technologies in science education" олон улсын хуралд та бүхнийг урьж байна.

Дараах ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.

Нийтэлсэн: 2018-01-05

Дотоод хяналтын мэргэжилтэн болон хамтарсан төслийн шинжээч ажилд авна

Японы Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийтэлсэн: 2017-12-14

ШУТСан нь Японы Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагтай харилцаа холбоо тогтоож, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

ШУТСангийн захирал Д.Энхжаргал “Эрүүл мэндийн салбарын инновацийн бүтээгдэхүүнд Шинжлэх ухаан технологийн сангаас олгосон санхүүжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээ” сэдэвт илтгэлээр оролцлоо.

Нийтэлсэн: 2017-12-06

Өнөөдөр буюу 2017 оны 12 сарын 06-нд “Эрүүл мэнд – нөхөн үржихүй - инноваци” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос санаачлан, ЭМЯам, НҮБ-ын хүн амын сан, БСШУСЯамтай хамтран Төрийн ордонд зохион байгууллаа.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГҮҮД  ABLE ПРОГРАМЫГ АЛБАН ХЭРЭГЦЭЭНД  НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА.

Нийтэлсэн: 2017-11-30

Шинжлэх ухаан технологийн сангаас санаачлан ажлын бүтээмж, цаг ашиглалтыг сайжруулах, төрийн албыг чирэгдэлгүй хурдан шуурхай явуулах зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн “Able” системийг байгууллага дотроо болон харилцагч байгууллагуудад нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна.

“Шинжлэх ухааны салбарын ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд урьж байна

Нийтэлсэн: 2017-11-21

Монгол Улсын шинжлэх  ухааны салбарт ажиллаж байгаа эрдэмтэн доктор, залуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэндээ “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын мэнд хүргэе. 

ШУ-ны салбарын ажилчдын спортын 4 төрөлт тэмцээний шатрын эмэгтэй төрлөөс ШУТСангийн тамирчин IV байрт шалгарлаа

Нийтэлсэн: 2017-10-27

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрэээнд зохион байгуулагддаг “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт" тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 26-наас 11 сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Монголын хосгүй үнэт өвийг аялал жуулчлалтай хослуулсан томоохон бүтээн байгуулалтыг манай эрдэмтэд хүлээлгэн өглөө

Нийтэлсэн: 2017-10-27

Монголын хосгүй үнэт өвийг аялал жуулчлалтай хослуулсан томоохон бүтээн байгуулалтыг манай Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэд хүлээлгэн өглөө. Өмнөговийн Шар цав, Хүрдэт агуйн соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулан хамгаалах төслийн ажлын эхний ээлжийн танилцуулах арга хэмжээнд уригдсан ШУТСангийнхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, бүтээн байгуулалттай танилцсан юм.

ШУТСан инновацийн  цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Нийтэлсэн: 2017-10-10

Энэ сарын 11-нд “Бүх нийтээр мод тарих өдөр”. Энэ уламжлалт ажлыг дэмжиж манай байгууллага намрын билэгт сайн 17-ны өдөр Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнд хэрэгжиж байгаа “Хөх далан хальсны сортын цэцэрлэг байгуулах, суулгац үржүүлэх” инновацийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцлоо.

ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Нийтэлсэн: 2017-10-05

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар энэ сарын 04-ний өдөр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын анхааралд

Нийтэлсэн: 2017-09-25

Өвөр Монголын Өөртөө Засах Орны “ХӨХ Хот-2017” Олон улсын үзэсгэлэн, форумд  оролцох эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачдын нэрсийн саналыг ШУТСан нэгтгэж БСШУСЯаманд хүргүүлсэн болно.

ШУТСан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой “Хамтран ажиллах гэрээ”-г  үзэглэлээ

Нийтэлсэн: 2017-08-09

Улсын хэмжээнд нийт 17 000 орчим хараагүй болон сул хараатай иргэд байдаг ба 11 000  иргэдийг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо гишүүдийнхээ нийгэм, ахуй амьдрал, сайн сайхны төлөө ажиллаж байна.

Монгол инновацийн бүтээгдэхүүнээрээ танигдах улмаар олон орны эрдэмтдийн бүтээлтэй өрсөлдөх боломж олгох гүүр гарцтай боллоо

Нийтэлсэн: 2017-08-05

ШУТСан нь шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи төрийн бодлоготой уялдуулж оюуны өмчийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор монгол эрдэмтэн, судлаач, гарааны компаниудын эрдэм шинжилгээний инновацийн бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй олон улсын түвшинд эдийн засгийн эргэлтэнд оруулж, зах зээлд нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх замаар баялаг бүтээгчдээ дэмжин “Е худалдаа”-ны платформ хөгжүүлэн ажиллаж байна.

Шинжлэх ухаан технологийн сангийн онцлох мэдээ

Нийтэлсэн: 2017-07-27

1.    Шинжлэх ухаан технологийн сан “Монгол-Тайванийн хамтарсан судалгааны  төсөл, симпозиумыг сонгон шалгаруулах хамтарсан  хурлыг 2017 оны 07 сарын 25 өдөр зохион байгуулав. 2.    БСШУСЯам, Шинжлэх Ухаан Технологийн Сан БНХАУ-ын Үндэсний Суурь Судалгааны Сантай хамтарч ажиллах гэрээ байгуулав.

“Манжуур-2017” үзэсгэлэнд амжилттай оролцсон монголын шинжлэх ухааны салбарынхан богц дүүрэн “ҮҮЦ”-ээ задаллаа

Нийтэлсэн: 2017-07-18

2017 оны олон улсын 14 дэх удаагийн “Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн” БНХАУ-ын Манжуур хотноо энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж манай шинжлэх ухааны салбараас 60 гаруй төлөөлөгч оролцож, Монгол брэндээ танилцуулангаа шинэ түншлэгчидтэй болж, ганзага дүүрэн богцтой ирцгээлээ.

IMSAC  “Анагаахын Оюутны Олон Улсын Эрдэм Шинжилгээний Анхдугаар Хурал” 2017 оны 7-р сарын 5 - 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Нийтэлсэн: 2017-06-20

“Анагаахын Оюутны Олон Улсын Эрдэм Шинжилгээний Анхдугаар Хурал” нь БСШУЯ, ШУТС, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Нотолгоонд суурилсан НӨЛӨӨЛӨЛ зорилго дор анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, ирээдүйг тодорхойлох орон орны залуу судлаач оюутнуудын уулзаж, салбартаа гаргасан шинэ санаа, бүтээлээ хуваалцан хэлэлцэх, танилцан нөхөрлөх цаашлаад хамтран ажиллах гүүр болж,  асуудал, түүний шийдлийг олох гарц болж 2017 оны 7-р сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

ОХУ-ын Эрхүү хотын Эрдэм шинжилгээний төвийн дарга, Оросын шинжлэх ухааны академийн академич И.В.Бычковын айлчлалын эргэн тойронд

Нийтэлсэн: 2017-06-15

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-ын Эрхүү хотын Эрдэм шинжилгээний төвийн дарга, Оросын шинжлэх ухааны академийн академич  доктор, профессор И.В.Бычковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Сүлжээний инженер ажилд авна

Нийтэлсэн: 2017-06-12

Ажлын байрны зорилго Байгууллагын гадаад/дотоод, утастай/утасгүй сүлжээг зохион байгуулах, суурилуулах, тохиргоо хийх, шинэ техник технологиудын судлан нэвтрүүлэх, хэвлэн нийтлэх материалын эх бэлтгэх зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.

“Залуу судлаачдын эко семинар” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2017-05-23

Шинжлэх ухаан, технологийн сан 2017 оныг “Залуу эрдэмтдийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэхүү  ажлын хүрээнд Шинжлэх ухааны салбарын түүхэнд урьд өмнө зохион байгуулагдаж байгаагүй “Залуу судлаачдын эко семинар” –ийг 2017.05.20-ны өдөр нийт 650 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.

"Залуу судлаачдын эко семинар" арга хэмжээг зохион байгуулна.

Нийтэлсэн: 2017-05-18

 Монгол улсын Шинжлэх ухааны салбарын нийт эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтны 60 гаруй хувийг залуу судлаачид эзэлдэг бөгөөд Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сан -2017 оныг “Залуу эрдэмтдийг дэмжих жил” болгон зарласан билээ.

МАНЖУУР ХОТОД БОЛОХ ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН-д 5 сарын 18 хүртэл бүртгэнэ.

Нийтэлсэн: 2017-05-11

Монгол улсын орчин үеийн хөгжлийн үндэс болох инновацийг дэмжих, Монгол улсын шинжлэх ухааны ололт амжилтууд, бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд гаргаж таниулах, үзэсгэлэнд оролцож буй нэг бүсийн улс, орнуудаас харилцан туршлага солилцох, харилцаа холбоо тогтоож улмаар бизнесийн зах зээлээ өргөжүүлэхэд оршино.  

БСШУСЯам, ХНХЯам, НҮИГазар,  ШУТСан, ШУТИСургууль хамтран “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”-г зохион байгуулав.

Нийтэлсэн: 2017-05-10

“Монголын инновацийн 7 хоног - 2017” арга хэмжээний хүрээнд Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”–г 05 сарын 10-ний өдөр зохион байгуулав.

ШУТСан ЭМЯ-тай хамтран “Эмнэлэг-Ногоон орчин” аяныг зохион байгуулав.

Нийтэлсэн: 2017-05-06

Шинжлэх ухаан технологийн сангийн санаачлагаар “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд “Эмнэлэг-Ногоон орчин” аяныг 2017 оны 05 сарын 06-ны өглөө 08.00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд талбайд 100 мод суулгах ажлаар эхлүүллээ.

“Дээшлэх амьдралын эх-Инноваци” онол практикийн бага хурал боллоо.

Нийтэлсэн: 2017-04-25

Энэ жил “Оюуны өмчийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд 2017.04.25-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн хурлын танхимд “Дээшлэх амьдралын эх-Инноваци” онол практикийн бага хурал, үзэсгэлэнг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгууллаа.

“Зохиогчийн эрх, програм хангамж” дугуй ширээний ярилцлагад оролцлоо.     

Нийтэлсэн: 2017-04-21

Өнөөдөр буюу 2017 оны 04 сарын 21-ний өдөр АНУ-ын элчин сайдын яамны санаачилгаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар “Зохиогчийн эрх, програм хангамж” дугуй ширээний ярилцлагыг Стар хотхонд зохион байгууллаа.

ШУТСангийн захирал Д.Энхжаргал МҮОНТ-ийн  “Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөрийн  зочноор уригдаж ярилцлага өглөө 

Нийтэлсэн: 2017-04-20

ШУТСангийн захирал Д.Энхжаргал 2017 оны 4 сарын 19-ний өдөр буюу Лхагва гарагт Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНТ/-ийн “Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөрийн зочноор уригдаж шууд нэвтрүүлэгт  ярилцлага өглөө.

“Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган 59” нэгдсэн хуралдаанд зочин илтгэгчээр оролцлоо.

Нийтэлсэн: 2017-04-14

АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган 59”-ийн Анагаах ухаан ба Инноваци нэгдсэн хуралдаан 2017 оны 04 сарын 14 өдөр АШУҮИС-ийн төв байрны хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

БНХАУ-ын Үндэсний байгалийн шинжлэх ухааны санд албан ёсны айлчлал хийлээ.

Нийтэлсэн: 2017-04-14

 Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал БНХАУ-ын Үндэсний байгалийн шинжлэх ухааны сан /NSFC/-гийн Олон улсын хамтын ажиллагааны ерөнхий захирал Фэнг Фэнгийн  урилгаар энэ сарын 4-10 өдрүүдэд Бээжин хотод албан ёсны айлчлал хийгээд ирлээ.

"Монголд үйлдвэрлэв” товхимолд бүтээгдэхүүний танилцуулга нийтлэгдлээ

Нийтэлсэн: 2017-04-10

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, эх оронч төрийн худалдан авалтаар дэмжин, борлуулалтын сүлжээг өргөтгөх зорилгоор үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс дээжлэн оруулсан “Монголд үйлдвэрлэв” товхимол хэвлэгдэн гарч хэрэглэгчдийн гарт хүрч эхэллээ.

Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжигдсэн 3 төслийн үр дүн САJMS сэтгүүлд нийтлэгдлээ

Нийтэлсэн: 2017-03-28

Анагаахын Шинжлэх Ухааны Төв Азийн Сэтгүүл /САJMS-Central Asian Journal of Medical Sciences/-ийг 2015 оноос хэвлэлтэд гарч эхэлсэн бөгөөд АШУҮИС-ийн анагаах ухааны ололт, амжилтыг англи хэл дээр нийтэлдэг эрдэм шинжилгээний сэтгүүл юм.

Ж.Самбуугийн нэрэмжит мал аж ахуйн хүрээлэн

Нийтэлсэн: 2017-03-22

Мал аж ахуйн хүрээлэнгээс 100 гаруй эрдэмтэн түүний дотроос шинжлэх ухааны доктор 16, Монголын шинжлэх ухааны академийн гишүүн 11, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн 20, төрийн шагналт 11, гавьяат 11, профессор, дэд профессор 20 гаруй төрөн гарч, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн өндөр мэдлэг чадвартай ажилтнуудыг бэлтгэсэн.

“Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн нэгдэл шинээр байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2017-03-17

МУ-ын Засгийн газрын 2017 оны 19 дүгээр тогтоолоор “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг шинээр байгуулсан бөгөөд

Хүрээлэнгүүд академик соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдэж эхэллээ.

Нийтэлсэн: 2017-03-17

Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэгдсэн төсөл арга, хэмжээний үр дүнг гадаад, дотоодын ном, сэтгүүлд хэвлэн нийтлэхдээ захиалагч болон санхүүжүүлэгч байгууллагын нэрийг дурдаж академик соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд хүрээлэнгүүд нэгдэж эхэллээ.

Харвардын их сургуулийг төгсөгчдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт боллоо

Нийтэлсэн: 2017-03-15

Өнөөдөр буюу 2017.03.15-ны өдөр, лхагва гарагт Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал Харвардын Их сургуулийг төгсөгчдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт хийлээ.

АНУ-ын ЭСЯ "ЭНТРЕПРЕНЕРШИП ЭКСПО" үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах гэж байна.

Нийтэлсэн: 2017-03-10

Тус үзэсгэлэн, худалдаа нь Монголд үйл ажиллагаа явуулдаг бүх Энтрепренерүүдэд нээлттэй.

Санал хүлээн авна.

Нийтэлсэн: 2017-03-06

Хамтран ажиллах хувь хүн, байгууллага, эрдэмтэн багш нар та бүхнийг урьж байна.

Сакура 2017, Японы шинжлэх ухааны салбартай танилцах хөтөлбөр

Нийтэлсэн: 2017-02-21

JST буюу Японы Шинжлэх ухаан Технологийн агентлагаас Азийн шинжлэх ухааны салбарын залуу мэргэжилтнүүдийг дэмжих Sakura Science 2017 хөтөлбөрт Монголоос БССШУЯ, ШУА болон ШУТСангаас нийт 10 хүн 2017.02.05-11 хамрагдаж амжилттай оролцоод ирэв.

Сонгон шалгаруулалтын зар

Нийтэлсэн: 2017-02-20

Шинжлэх ухаан технологийн сан эрдэмтдийн бүтээлийг үнэлүүлж зах зээлд гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхаарал тавин ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд “Шошго наах” тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалтанд та бүхнийг урьж байна.

“Анагаахын салбарын инновацийн бүтээгдэхүүн” нээлттэй уулзалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017-02-17

Шинжлэх ухаан технологийн сан, Эрүүл мэндийн яамтай хамтран “Анагаахын салбарын инновацийн бүтээгдэхүүн” нээлттэй уулзалтыг өнөөдөр /2017.02.17/ баасан гарагт ШУТСангийн хурлын танхимд зохион байгууллаа.

Шинжлэх ухаан, технологийн сангийн онцлох мэдээ

Нийтэлсэн: 2017-02-16

1. Шинжлэх ухаан технологийн сан, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран эрдэмтдийн оюуны бүтээлийг үнэлүүлж эхэллээ. 2. Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хийгдсэн Анагаахын эрдэмтдийн инновацийн бүтээлийг эмчилгээнд хэрэглэхээр боллоо.

Гарааны компаниудын төлөөлөлтэй санал солилцох нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2017-02-10

Шинжлэх ухаан технологийн сангаас эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн дэргэдэх гарааны 31 компанийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт, ярилцлага 2017 оны 02 сарын 10 өдрийн 11 цагт ШУТСангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   нартай санал солилцох уулзалт  зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2017-02-08

Эрдэмтэн, судлаачдын оюуны биет болон биет бус хөрөнгийг хэрхэн үнэлүүлэх талаар харилцан санал солилцох уулзалтыг  хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэл, Ү.Галмандах нарын мэргэжилтнүүдтэй 2017 оны 02 сарын 08-ны өдөр Шинжлэх ухаан технологийн сангийн хурлын танхимд зохион байгууллаа. 

“Инновацийн үр дүн ба оюуны өмчийн үнэлгээ” нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2017-02-08

“Инновацийн үр дүн ба оюуны өмчийн үнэлгээ” нээлттэй үйл ажиллагаа 02 сарын 06-ны өдөр Шинжлэх ухаан технологийн сангийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

“Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийтэлсэн: 2017-01-25

“Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг Мэдээллийн технологийн үндэсний паркийн хурлын танхимд 01 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТСангийн захирал Д.Энхжаргал Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Нийтэлсэн: 2016-11-24

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.