Эрхэм зорилго

ШУТСангийн эрхэм зорилго

Судалгаа боловсруулалтын ажилд зориулсан хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, үр ашигтай зарцуулах, төслийг оновчтой удирдах замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлж, Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулна

ШУТСангийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

Шинжлэх ухаан технологийн сан нь дараахи чиглэлүүдээр үйл ажиллагаа тогтмол явуулж байна:

  • Шинжлэх ухаан, технологийн төслийн тендер зарлах, төсөл хүлээн авах
  • БШУЯамтай хамтран төсөлд экспертиз хийлгэж сонгон шалгаруулах
  • Шалгарсан төслийг Шинжлэх ухаан Технологийн Үндэсний Зөвлөлд оруулж батлуулахад оролцох
  • Төслийн өртөг зардлыг тооцоолж СЭЗЯамаар хянуулах
  • Төслийн гүйцэтгэлийн гэрээ хийж хөрөнгө зардлыг хуваарилах, санхүүжүүлэх
  • Төслийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих
  • Дууссан төслийн үнэлгээ хийлгүүлэх, үр дүнг хүлээн авах
  • Санхүүгийн өр авлага барагдуулах

зэрэг өргөн үйл ажиллагааг явуулдаг. Төслийн үр дүнгээр бий болсон, үйлдвэрлэл практикт нэвтэрч эхэлж байгаа болон нэвтрүүлэх боломжтой ажлуудыг сурталчлах, таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлж энэ тал дээр үзэсгэлэн ажиллуулдаг. ШУТСан гадаадын дараахь байгууллагуудтай хамтран ажиллаж байна:

  • Беларусь улсын суурь судалгааны сан
  • ХБНГУ-ын Шинжлэх ухааны сан /DFG/
  • Японы шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэг /JSPS /
  • БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн хүрээлэн /KISTI/
  • БНХАУ-ын Бээжин хотын Бизнесийн инкубатор
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан мэргэжлийн тэнхим
  • Тайваний шинжлэх ухааны зөвлөл
  • Оросын хүмүүнлэгийн ухааны сан

зэрэг байгууллагуудтай холбоо тогтоон ажиллаж байна. Жил бүр 5 орчим эрдэмтэн судлаачдад гадаадын орнуудад эрдэмтэн солилцооны шугамаар судалгаа шинжилгээний ажил хийхэд нь ШУТСангаас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, гадаадын монгол судлалын залуу эрдэмтдийн зуны сургалт зэргийг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.