ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЙЛАН



Халдварт бус өвчний нийтлэг эрсдэл,хүн амын нас баралт, агаарын бохирдлын хамаарлын судалгаа. Боть.1,2

Удирдагч: Ц.Энхжаргал

Салбар: Анагаах

Улсын дугаар: 200900023

Тайлангийн төрөл: ШУТ төсөл

Хугацаа: 2007 - 2009

Түлхүүр үгс: Улаанбаатар, агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл, амьсгалын замын өвчний улмаас нас барсан, эрүүл мэнд,Халдварт бус өвчин, ХБӨ-ний анхдагч ба хоёрдогч эрсдэлт хүчин зүйл , холестерин

1.Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийн дийлэнх үнэлгээ нь агаарын бохирдлыг амьсгалын замын өвчлөлтэй харьцуулан судалж, агаар дахь үндсэн бохирдуулагчид амьсгалын замын өвчлөл, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжил, дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд хийсэн эрүүл мэндийн үнэлгээгээр агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөл төдийгүй зүрх судас, хавдрын өвчлөлд нөлөөлөх хүчин зүйл болохыг судлан тогтоожээ. Гэр хорооллын айл өрхийн дотоод орчны агаарын бохирдлын үзүүлэлт болох тоосонцор PM10, PM2.5 нь эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байна. Тархвар зүйн шилжилтийн улмаас 1990 оноос эхлэн хүн амын өвчлөл, нас баралтын бүтцэд өөрчлөлт орж, "Зан үйл, дадлаас хамааралт" нэр авсан цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант өвчлөл давамгайлах болсон. Сүүлийн 5 жилийн нийслэл Улаанбаатар хотын тэргүүлэх 5 өвчлөлийн шалтгааныг авч үзвэл амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин, осол гэмтлийн шалтгаант өвчин тэргүүлж байна. 2008 онд 10000 хүн амд ногдох амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин 865.0, осол гэмтлийн шалтгаант өвчин 791.0, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин 824.1 байсан бөгөөд 2004 онтой харьцуулахад 10-30 хувиар нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын хүн амын амьсгалын тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт хандсан байдлыг хүйсээр авч үзэхэд эмэгтэйчүүд илүүтэй ханддаг болох нь харагдлаа. Эрүүл мэндийн статистик мэдээнд бүртгэгдсэн хүн амын өвчлөлийг насны бүлгээр авч дараах зурагт харуулав. Сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт амьсгалын замын өвчний дийлэнх нь 1-4 насны хүүхдүүд байдаг байна. Эрүүл мэндийн статистик мэдээнээс амьсгалын тогтолцооны өвчнийг ӨОУАнгилал тус бүрээр харахад хатгалгаа хамгийн их (10000 хүн амд 116.7-145.8) бүртгэгддэг байна. 2004 онд амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас барсан тохиолдол 10000 хүн амд 2.15 байсан бол аажим буурсаар 2008 онд 1.92 болсон ажээ. Амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтыг ангилалаар авч үзэхэд хатгалгааны улмаас нас барсан тохиолдол тал (58.9%) хувийг нь эзэлж байна. Сүүлийн 5 жилд амьсгалын тогтолцооны өвчний шалтгаанаар нас барсан хүн амын дундаж нас 36.6±31.8 байсан бөгөөд хамгийн бага нь 0, хамгийн их нь 101 настай байжээ. Сүүлийн 5 жилд (2004-2008 он) амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас барсан тохиолдлын хамгийн их нь хавар (34.3%), өвөл (29.7%) тохиолдсон байгаа ч ямар нэг статистикийн ач холбогдолгүй байна (p=0.831). Хаврын улиралд амьсгалын дээд замын цочмог халдвар, архаг, амьсгууртас бронхит, уушгины хатгалгаа, бусад амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын тохиолдол илүү зонхилдог байна. Харин намар уушги тэлэх, энфиземи, өвөл багтраа өвчний улмаас нас барах тохиолдол тус тус илүүтэй тохиолддог нь статистик магадлал бүхий хамааралтай байна (x2=33.779, p=0.013).
2.Монгол улсын бүх аймаг, 3 том хотын 15-64 насны 3409 хүнийг хамарсан энэхүү судалгаагаар 1.5 хүн тутмын 1-д (69.4%) ХБӨ-ний нийтлэг эрсдлийн 1-2 хүчин зүйл, 15-44
насны 5 хүн тутмын нэгд (18.8%) 3-аас дээш эрсдэл хавсран тохиолдож байгаа ба 45-64 насны 2 хүн тутмын нэгд нь (53.4%) 3-аас дээш эрсдэл хавсран тохиолдож байна. Ялангуяа эрэгтэйчүүд (45-аас дээш насны 2 эрэгтэй тутмын нэг буюу 61.4%) өвчлөх өндөр эрсдэлтэй байна. Зөвлөмжийн зарчмууд:
1. ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын эрчмийг бууруулж
2. Эрүүл мэндийн тусламжийн хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хангах
3. Салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэх нэгдмэл системийг бүрдүүлэх. зогсоохын тулд засгийн газрын толгойлох үүрэг оролцоо нэн чухал юм.
Монгол улсын 20 аймаг болон Улаанбаатар хотын 25-64 насны нийт 1610 хүний цусны ийлдсэнд ХЛ, ТГ, ИНЛ, БНЛ, АДГ, АЛДГ-ийн түвшин тогтоох шинжилгээг хийж гүйцэтгэхэд:
1.Судлуулагчидын цусан дахь ХЛ-ны дундаж хэмжээ 5.0 ммоль/л байсан ба хүйсийн хувьд төдийлөн их ялгаатай бус байна. ХЛ-ны хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж (>5.0 ммоль/л) хэмжээнээс ихэссэн хүний хувь 41.8 байна.
2. Цусан дахь ТГ-ын дундаж хэмжээ 1.55 ммоль/л байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хязгаарт байна.
3. ИНЛ-ын дундаж хэмжээ 1.55 ммоль/л байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хязгаарт байгаа ба ИНЛ-ын хэмжээ буурах эрсдэлийн тархалт 25 - 64 насны эмэгтэйчүүдийн дунд уг насны эрэгтэйчүүдээс 2.6 дахин их тохиолдож байна.
4. Судалгааны хүн амын цусан дахь БНЛ-ын дундаж хэмжээ 3.35 ммоль/л байгаа ба судлуулагчдын 60 гаруй хувь нь цусан дахь БНЛ-ын хэмжээ ихсэлттэй байна.
5. 25 - 54 насны судлуулагчидын цусан дахь АДГ ба АЛДГ ферментийн дундаж хэмжээ 17.6 нг/мл ба 15.9 нг/мл байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн цусан дахь спирт задлах ферментийн түвшин эрэгтэйчүүдийнхээс бага байна.

Үр дүн

1. УБ хотын хүн амын амьсгалын замын өвчлөл, нас баралтыг судалсан дүн
2. УБ хотын агаарын бохирдол, хүн амын амьсгалын замын өвчлөл, нас баралтын харилцан хамаарал
3.Монгол хүний цусан дахь их, бага нягтралтай липопротеид, холестерин, триглицерид, алкоголь дегидрогеназ альдегид дегидрогеназ ферментийн түвшинг судалсан дүн
4.Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийн тархалт, урьдчилан сэргийлэх зөвлөмж